ММСУХ жил бүр оны шилдгүүдээ шалгаруулж, сар шинийн босгон дээр олон нийтэд зарладаг уламжлалтай. Үндэсний морин уралдааныг хөгжүүлэх үйлсэд амжилт гарган бусдыгаа ажил үйлсээрээ манлайлсан уяач, гал уяа, салбар холбоо шилдэг ивээн тэтгэгчдийнхээ амжилтыг үнэлэн дүгнэж, ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг билээ. Монгол түмний шимтэн үздэг “Битүүний бөхийн барилдааны” үеэр Монгол бөхийн өргөөнд ММСУХ оны шилдэгүүдийн шагналаа гардуулдаг...